Тэтгэлэгт хамрагдах оюутан дараах ерөнхий шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
- Тэтгэлэг хүсэгчийн сурлагын голч оноо нь сүүлийн 4 улирал дараалан 85%-95% буюу голч дүн нь 3,0 ба түүнээс дээш байх хэрэгтэй
- Суралцаж буй мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцах болон ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх
- Тодорхой сэдвийн хүрээнд Эрдэм шинжилгээний ажил, судалгааны экспедицид оролцдог байх
- Оюутны эрдэм шинжилгээний ажилд тодорхой амжилт гаргасан байх
- Нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх
- Зан төлөв болон ёс суртахууны хувьд төлөвшсөн байх, /сургуулийн тодорхойлолт/
- Сургалтын төлбөрөө хувиараа төлдөг байх
Тэтгэлэгт хамрагдах оюутнууд нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Тухайн тэтгэлгээс өгсөн өргөдлийн маягтыг бөглөх
- Хоёр хувь цээж зураг /3х4/
- Сурлагын дүнгийн тодорхойлолт /Сургалтын албанаас баталгаажуулсан/
- Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийн жагсаалт
- Тухайн тэтгэлэгт дэвшүүлсэн сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцсэн протокол
- Эссэ /эзэмшиж буй мэргэжил, ирээдүйд хийх ажил амьдралынхаа зорилгыг 500-1000 үгэнд багтаан бичих/
- Ар гэрийн байдал болон өөрийн тухай дэлгэрэнгүй бичсэн хувийн өргөдөл
- Оршин сууж буй хорооноосоо авсан өрхийн орлого болон гэр бүлийн талаархи тодорхойлолт
- Шагналын хуулбар, жагсаалт /баталгаажуулсан/
- Тэтгэлэгт хамрагдаж байгаа оюутан нь хууль эрх, нийгмийн хэв журмын ноцтой зөрчил гаргасан
- Сурлагын дүнгийн голч оноо буурсан
- Эрдэм шинжилгээний ажилд оролцохоо больсон
- Ямар нэгэн шалтгаанаар сургуулиас хасагдсан, завсардсан
Та дээрх шаардлагуудыг хангаснаар дараах тэтгэлэгт
хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой
- Ректорын нэрэмжит тэтгэлэг
- Мал эмнэлгийн холбооны тэтгэлэг
Улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэтгэлэг
- Зориг сан тэтгэлэг Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
- Голомт банкны тэтгэлэг Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
- Хаан банкны тэтгэлэг Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
- Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
- М-Си-Эс тэтгэлэг Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
- Оюу Толгойн тэтгэлэг Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
- Орон нутгийн хөгжлийг дэмжих тэтгэлгүүд
- Төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй тэтгэлгүүд гэх мэт
No comments:
Post a Comment