Алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнийг дотооддоо тарихаар боллоо
-ЖИМСНИЙ АЖ АХУЙ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГУУДАД 30-100
САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО-
Эх орныхоо хөрсөнд ургуулсан улаан буудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг Монголын тариаланч, ногоочид энэ жилээс жимс жимсгэнийн
төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Ингэхдээ өнөө жилээс эхлэн хүнсний ногоогоо 100 хувь эх орных болгох, жимс жимсгэнийн ургац, нэр төрлийг олшруулж, алим, гүзээлзгэнэ, интоор, чавга, бөөрөлзгөнийг тарихаар болжээ. Энэ ажилд ҮХААЯ, ХААИС-ийн Агробиологийн сургууль, Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо анхаарал хандуулж эхэллээ. Жимс жимсгэнийг ингэж олноор нь Монголдоо тарих болсонтой холбогдуулж, дээрх нэр дурдсан байгууллагууд БНСУ-ын Кёнсанбүг аймгийн ХАА-н технологийн хүрээлэнтэй хамтарч өчигдөр "Гүзээлзгэнэ тариалах агротехник" нэртэй сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад жимс, жимсгэнэ тарих аж ахуйн нэгж болон хувь хүмүүс хамрагдсан юм. Дуулгахад, жимсийг тарьж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчдэд ҮХААЯ дэмжлэг үзүүлэхээр төслийн сонгон шалгаруулалт зарлаад байна. Энэ талаар ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын жимс жимсгэнэ хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Ж.Төмөрхуягтай ярилцлаа.
-Монголд ургах боломжтой жимсний нэр төрлийг олшруулах ажлыг ҮХААЯ явуулж эхэлжээ. Чухам ямар жимс жимсгэнийг тарьж ургуулахаар болоод байгаа вэ?
-Энэ жил жимс жимсгэнийн салбарын хөгжлийн хувьд онцгой жил гэж үзэж байгаа. Монголд ургах боломжтой төрөл бүрийн жимс байдаг. Үүний дотроос алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, үхрийн нүд, гүзээлзгэнэ зэрэг ургах боломжтой жимс жимсгэнээ дотооддоо ургуулдаг болоход бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлийг ҮХААЯ-наас баримталж ажиллаж байна. Ер нь жимс жимсгэнийн тариалалт, үйлдвэрлэл 2010 онд "Чацаргана" үндэсний хөтөлбөр батлагдан гарч, хэрэгжсэнээс хойш нэмэгдэж байгаа. Анх 1500 га-д жимс жимгэнэ тарьсан бол 2012 оны байдлаар тариалсан талбай маань 4500 га-д хүрсэн. Хураах ургац гэхэд 300-400 тн байснаа нэмэгдэж, 1000 тн жимс хурааж авдаг болсон. Гэхдээ энэ маань хоёр чиглэлийн дутагдалтай байгаа. Хураан авч байгаа ургац 1000 тн байна гэдэг чамлалттай тоо юм. Харин жимс жимсгэнийн дотоодын нийт хэрэгцээг хангаж байна уу гэвэл, 0,5 хувийг л хангадаг. Нөгөө талаар, нийт тариалж байгаа жимсний төрлийн хувьд 4500 га-гийн 90 хувь нь чацаргана, 10 хүрэхгүй хувь нь бусад жимс байдаг. Голцуу үхрийн нүд болон бусад жимс эзэлж байгаа. Тэгэхээр ҮХААЯ-наас баримталж байгаа гол бодлого гэвэл, Монголын хаана ч тариалах боломжтой, ургуулах арга технологи нь баталгаажсан жимс жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлуудыг хийж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд ҮХААЯ өнөө жил дөрвөн үндсэн чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээрт, энэ жил нийтдээ 770 мянган ширхэг чацарганын суулгацыг тендер зарлан дотоодын үржүүлэгчдээс худалдаж авсан. Худалдаж авснаа чацаргана тариалах сонирхолтой бүх аймаг, нийслэлийн хүмүүст төсөл шалгаруулж, зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна. Суулгац худалдан авах гэрээгээ хийсэн, хүмүүстээ суулгацаа хуваарилж байгаа.
-Чацарганын суулгац авах зээлийг аж ахуйн нэгж, иргэдэд ямар хугацаатайгаар олгож байгаа вэ?
-Таван жилийн хугацаатай, хүүгүй зээлээр чацарганын суулгацыг олгож, тариалуулах ажлыг эхлүүлээд явж байна.
-Гүзээлзгэнэ тарьж ургуулъя гэсэн ч суулгац нь тэр бүр олддоггүй гэж сонссон. Энэ тал дээр ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
-Энэ жил 60,000 ширхэг гүзээлзгэнийн суулгацыг тендер зарлаж, худалдан авч байгаа. Суулгацаа мөн л гүзээлзгэнэ тариалах сонирхолтой, гүзээлгэнийн аж ахуй байгуулах чиглэлээр төсөл сонгон, шалгаруулаад гүзээлзгэнийн үрсэлгээг тариалах хүлэмжтэй нь хамт аж ахуй байгууллага, хүмүүст Нийслэлийн ХАА-н газар төсөл шалгаруулаад таван жилийн хугацаатай зээл олгох ажлыг зохион байгуулж байгаа. Энэ ажилтай холбогдуулаад бид гүзээлзгэнэ тариалах хүсэл, сонирхолтой хүмүүсийг энэ талын сургалтад хамруулж байна. Тухайлбал, өчигдөр гэхэд ХААИС дээр ҮХААЯ, ХААИС-ийн Агробиологийн сургууль, Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо, БНСУ-ын Кёнсанбүг аймгийн ХАА-н технологийн хүрээлэнтэй хамтраад Монгол оронд гүзээлгэнэ тарьж, ургуулах арга технологийн сургалтыг зохион байгууллаа.
-Манай улсын хувьд жимс жимсгэнийн тариалалт хангалтгүйд тооцогддог. Үүний шалтгаан юу вэ. Ер нь жимсний тариалалтыг яаж нэмэгдүүлэх вэ?
-Ер нь жимс жимсгэнийн тариалалт төдийлөн нэмэгдэхгүй байгаа нь үнэн. Гол шалтгаан нь бусад алим, чавга, интоор, бөөрөлзгөнийн суулгацуудыг тариалах хүсэлтэй иргэд суулгацаа худалдан авъя гэхээр Монголд үйлдвэрлэсэн суулгац бэлэн байдаггүй. Тиймээс тариалалт нэмэгдэхгүй байгаад нөлөөлж буй юм. Энэ тал дээр анхаарал хандуулж, Монголд ургах боломжтой жимс, жимсгэнийн суулгац үржүүлэх плантаци байгуулах төсөл сонгон шалгаруулалтыг ч энэ жил зарласан. Төсөл сонгон шалгаруулалтыг суулгац үржүүлдэг мэргэжлийн байгууллагуудын хүрээнд зарлаад байна. Уг ажлын хүрээнд нийтдээ 750 сая төгрөгийн зээлийг найман аж ахуйн нэгж, байгууллагад олгож байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүд цаашид Монголд ургах боломжтой алим, чавга, интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, үхрийн нүд, чацарганын цэвэр сортын, гарал үүсэл нь баталгаажсан суулгацыг Монгол Улсад үржүүлэх боломжтой. Мөн жимс тарих сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүдэд суулгац олгох ажлыг хийж гүйцэтгэх юм.
-Алим, гүзээлзгэнэ, интоор, чавга, чацаргана, бөөрөлзгөнийн аж ахуй байгуулах хүсэлтэй иргэдэд тусад нь хөнгөлөлттэй зээл олгож байгаа гэсэн. Зээлийн хэмжээ нь ямар байх вэ?
-Эдгээр дурдсан жимсний аж ахуй байгуулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг дэмжинэ. Хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулалтыг ч нээлттэй зарласан байгаа. Зээлийн хугацаа нь таван жил, жилийн 2,4 хувийн хүүтэй. Энэ зээл дотроо хоёр шаттай. Нэг нь таван га хүртэлх талбайд жимс жимсгэнэ тариалах аж ахуйн нэгжид дээд тал нь 30 сая төгрөг, таван га-гаас дээш хэмжээний талбайд жимсний аж ахуй байгуулах аж ахуйн нэгжид 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгох юм. Үүнээс гадна чацаргана болон жимсний модны хортон шавьжийг тогтоох, түүнтэй тэмцэх арга технологийг хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээний төслийг зарлаж байгаа.
-Зээл олгох гол шалгуур нь юу байх вэ?
-Иргэн, аж ахуйн нэгж аль нь ч байж болно. Гол нь жимс, жимсгэнэ тариалах өөрийн эзэмшлийн газартай байх ёстой. Тухайн газраа жимс тарих бэлтгэлээ хангасан байхыг чухалчилж байгаа. Зээлийн зориулалт нь аж ахуй, байгууллагад шаардлагатай жимсний суулгац, жимсний талбайг хашаажуулах, усалгаажуулах, хортон, шавьжтай тэмцэх, хөрс боловсруулах техник тоног төхөөрөмж худалдан авах зэрэг чиглэлийн арга хэмжээнд төслийн зээлийг зарцуулахаар төлөвлөж, төсөл шалгаруулалтаа зарласан.
-Иргэд, аж ахуйн нэгж энэ зээлийг ямар шат дамжлагаар авах вэ. Мөн ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой бол?
-Төслийн баримт бичгийг ҮХААЯ-ны 503 тоот өрөөнөөс авч, шаардлагатай мэдээллийг авч болно. Харин бүрдүүлсэн материалаа ирэх зургадугаар сарын 3-ны өдрөөс өмнө мөн л ҮХААЯ-ны 503 тоотод төслийн ажилтанд өгөх ёстой. Төсөлд тавигдсан шаардлагын дагуу хянаж үзээд, үнэлгээ хийж шалгаруулах юм.
-Ингэж явсаар зээл авч, жимс тарих хугацаа өнгөрчих юм биш үү?
-Жимс жимсгэнийг заавал хавар тарьдаггүй. Жимсний модны гол онцлог нь хавар, намар тарьж болдогоороо давуу.
-Дотооддоо жимс тарьж, ургуулах иргэд, аж ахуй нэгжийг бүх талаар нь дэмжиж хөнгөлөлттэй зээл олгохоор болсон нь сайн хэрэг. Гэвч зээл олгох ажил банкинд очоод гацаанд орж явсаар зун цаг өнгөрч, намартай золгодог жишээнүүд манайд цөөнгүй...
-Жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж нийтдээ 5,7 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Манай төсөл шалгаруулалтын хувьд зориулалтын дагуу, хугацаандаа санхүүжилтийг авах байх. Иргэд, аж ахуйн нэгжид олгох зээл бол банкаар дамжихгүй. Тариаланг дэмжих сангаар дамжиж олгогдоно. Цаашид улсаас энэ салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм.

Ч.АННА
http://www.dnn.mn/publish/?user=dk65pd5mi363&vpage=1&vt=item
No comments:
Post a Comment