Энэхүү хөтөлбөрийн зорилго ньЯпон улсын их сургуулийн докторын сургалтад хамрагдах хүсэлтэй Ази болон Африкийн орнуудын эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Япон дахь Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгээс Рh.D судалгааны тэтгэлэг олгоход оршино.
JSPS-RONPAKU хөтөлбөр 2013 оны 4 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд хөтөлбөрт хамрагдах судлаач нь заагдсан хугацаанд Рh.D судалгааны ажлаа бүрэн гүйцэтгэх шаардлагатай, Уг хөтөлбөрт нэр дэвшигдсэн судлаачийг Японы талын удирдагчийн зөвлөмжийг харгалзан Японы их сургуульд Рh.D судалгааны тэтгэлэгт хамруулах эсэх асуудлыг Япон дахь Шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэг / JSPS/ шийдвэрлэнэ.
JSPS-RONPAKU хөтөлбөрт Нийгэм, хүмүүнлэгийн болон байгалийн шинжлэх ухааны чиглэлүүдээр хамрагдаж болно.
Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага:
1. Өмнө нь Рh.D хөтөлбөрт хамрагдаж байгаагүй:
2. Япон улсын их сургуулийн Рh.D сургалтын хөтөлбөрт хамрагдах чин хүсэлтэй:
3. Урьд өмнө нь хөтөлбөрт хамрагдах чиглэлээр тогтвортой судалгаа хийж байсан:
4. Өмнөх судалгааны ажлын үр дүн нь докторын сургалтад хамрагдах боломжийг хангасан :
5. Японы талын удирдагч багштайгаа судалгааны чиглэлээр тохирсон
6. 2013 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 45 нас хүрээгүй
Бүрдүүлэх материал:
1. Судалгааны ажлын талаарх товч танилцуулга
2. Японы талтай хамтран ажиллах хөтөлбөр
3. Форм 2, Форм 3-ын хуулбар
4. Ажлын газрын тодорхойлолт
Материалыг энэ оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10,00-16,00 цагт БШУЯ-ны 501 тоотод хүлээн авна.
Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгч Форм 2, Форм 3-ыг бөглөж бусад материалын хамт энэ оны 08 дугаар сарын 24-ны дотор БШУЯ-нд хуулбарыг ирүүлэх бөгөөд эх хувийг 08 дугаар сарын 31-ний дотор Японы талын удирдагчдаа хүргүүлнэ. / Удирдагч нь Форм 1-ийг бөглөж Форм 2, Форм3 -ын хамт судлаачийн суралцах их сургуульд хүргүүлнэ. /8 Форм2, Форм 3-ыг http://www-shinsei.jsps.go.jp/хаягаар орж харна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж үзнэ үү: http://www.jsps.go.jp/-ronpaku

No comments:
Post a Comment