Monday, November 11, 2013

“ОЙ СУДЛАЛ-2013” Улсын Y олимпиадыг зохион байгуулсан ажлын тайлан








 
Монгол Улсын их, дээд сургуулиудын ойн мэргэжлийн ангийн дунд 2 жил тутамд зохион байгуулж явуулдаг олимпиадыг энэ жил Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн сургуулийн АБС-ийн Таримал судлал, ой, ургамал хамгааллын тэнхим “ОЙ СУДЛАЛ-2013” сэдэвтэйгээр Улсын Y олимпиадыг 2013 оны 10 дугаар сарын 05-нд ХААИС-ийн ЭЗБС-ийн 201 тоотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд ХААИС-ийн ректор, доктор, профессор Т.Хэрүүга, ХААИС-ийн АБС-ийн захирал, доктор профессор Д.Насандулам, БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч, БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэдаваа, TV-9 Танайд мод таръя ТББ-ын тэргүүн Б.Батболд, редактор Д.Насанбаяр, шүүгчид Ботаникийн хүрээлэнгийн захирал Ч.Дугаржав, БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, “Ой мэдээлэлийн төв”-ийн захирал доктор Д.Энхсайхан болон сургуулиудын төлөөлөгчид оролцсон.
 Олимпиадад нийт 200 орчим багш оюутнууд оролцсон. Уг олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр ХААИС- АБС, хамтран ивээн тэтгэгчээр БОНХЯ, Байгаль хамгаалах сан, TV-9 телевиз,  оролцогч сургуулиуд: ХААИС, МУИС, УБИС, Дарханы ХААДС, ШУТИС, Эко-Ази дээд сургуулиудын багш оюутнууд маш идэвхитэй сайн оролцлоо. Олимпиадын үйл ажиллагаа журам, дүрмийн дагуу явагдаж ямар нэгэн бэрхшээл асуудал гараагүй болно. Олимдиадад оролцсон сургуулиудын багийн гишүүд маш сайн бэлтгэгдсэн нь тэмцээний үе шат бүрт өрсөлдөөнтэй байсан нь шүүгчдийн дүгнэлтэд тэмдэглэгдсэн болно. Баг бүр таван гишүүнтэй оролцсон.

Багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байр– ХААИС-ийн “Ногоон ирээдүй “ баг, хоёрдугаар байрыг МУИС-ийн “Ногоон төгөл” баг,  гуравдугаар байрыг ХААИС-ийн “ Ногоон титэм “  баг тус тус эзэлсэн. Багийн гишүүдийн оноогоор нэгдүгээр байрыг ХААИС-ийн оюутан Г.Гансүх, хоёрдугаар байрыг оюутан Б.Сундуй, С.Даваасүрэн, гуравдугаар байрыг МУИС-ийн оюутан Г.Нармандах нар тус тус эзэлсэн. Тусгай байрын шагналын  нэгдүгээр  байрыг МУИС-ийн оюутан Г.Баярсайхан хоёрдугаар байрыг УБИС-ийн оюутан С.Мартжаргал гуравдугаар байрыг МУИС-ийн оюутан Г.Хэрлэн нар эзэлсэн болно.
 Олимпиадын үе, шат бүрийн завсарлагаар багуудын танилцуулга, урлагийн тоглолт явагдаж хөгжөөн дэмжигчдийг баясгасан. Энэхүү олимпиад нь зорилго, зорилтоо  биелүүлсэн үр дүнтэй болсон нь нийт оролцогчдын саналаар дүгнэгдсэн.





Хүндэтгэсэн: Т.Насанжаргал

No comments:

Post a Comment