Манай тэнхимийн ОААИ-ийн оюутнуудын дунд жил бүр зохион
байгуулагддаг спортын өдөрлөг 2013оны 11сарын 9д 97-р сургууль дээр амжилттай
зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд сагсны нийт 15баг, волейболын 10 баг оролцон
авхаалж самбаагаа сорилоо. Түүнчлэн тэнхимийн багш нарын баг оролцсон нь
тэмцээнийг улам сонирхолтой болгосон.
Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулалт өндөр, дэг
журамтай, шударга зохион байгуулсан Г.Мөнхбат багштай ОААИ-2 курсын хамт олонд
талархсанаа илэрхийлэе. Мөн ОААИ-ийн 1,3,4 курсын нийт оюутнууд тэмцээнд ирц өндөр оролцсон нь талархууштай байлаа.
Хүндэтгэсэн тэнхимийн эрхлэгч Т.Насанжаргал
No comments:
Post a Comment