Бакалавр, мэргэжил дээшлүүлэгчдэд
зориулсан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг /2014-2015/
БНХАУ-ын Засгийн газрын 2014-2015
оны хичээлийн жилийн тэтгэлэг зарлагдсан тул сонгон шалгаруулалтанд оролцох
хүсэлтэй бакалаврын 1, 2 дугаар ангийн 3,0-аас дээш голч дүнтэй оюутнуудыг 2014
оны 02 дугаар сарын 27-ны 18:00 цаг хүртэл ХААИС-ийн Гадаад, дотоод хамтын ажиллагааны
албанд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ:
- Дүнгийн тодорхойлолт
- 1 хувь цээж зураг
- Шалгалтын хураамж 5000 төгрөг авчирна.
БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр
мэргэжил дээшлүүлэх сонирхолтой багш, судлаач нар 2014 оны 03 дугаар сарын
02-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн
хичээлийн 2 дугаар байрны 1 давхрын 102 дугаар өрөөнд өөрийн биеэр очиж
бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ:
- Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Ажил байдлын тодорхойлолт;
- Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт;
- Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгтэй)
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (соёл урлагийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэгчид өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана)
- Шалгалтын хураамж 7000 төгрөг тус тус авчирна.
Дэлгэрэнгүй мэдээлэл, шалгалтын
хуваарийг хавсралтаас үзэх буюу БШУЯ-ны http://www.meds.gov.mn/china2014-2015 цахим
хаягаас авна уу.
No comments:
Post a Comment