Thursday, September 12, 2013

ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2013-2014 ОЮУНЛАГ ХҮМҮҮН МОНГОЛЫН БАЯЛАГ

ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ НЬ МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ БОЛОН СУРГАЛТЫГ ДЭМЖИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМТАЙ 2010 ОНД БАЙГУУЛСАН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ ОЮУТАН ЗАЛУУСТ ЗОРИУЛАН ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР  ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
.

2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭНЭХҮҮ ХӨТӨЛБӨРТ 35 ОЮУТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА, УГ ТЭТГЭЛЭГТ:

• Жилийн сургалтын төлбөр:
• Сар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг:
• Хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр багтана:
• Сонгогдсон оюутнууд Оюу Толгой компанид дадлага хийх боломж:

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

• Монгод улсын иргэн байх,
• Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх,
• Уул уурхай, Металлурги, Баяжуулалт, Геологи, Механик, Цахилгаан, Хими, Байгаль орчин, Барилгын инженерийн чиглэлээр суралцаж байх, (Уул уурхайн удирдлага мэргэжил хамаарахгүй).
• Сурлагын голч дүн 3.2-оос дээщ байх,
• Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх,

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

• Анкет (Анкетын маягтыг www.ot.mn/mn/education-and-training/national-scholarship цахим хуудаснаас татаж аваад бүрэн гүйцэд бөглөнө үү),
• Одоо суралцаж байгаа мэргэжлээ яагаад сонгосон, сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа, энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа талаараа 500-600 үгэнд багтаан зохион бичлэг бичнэ үү. Зохион бичлэгийг Times New Roman фонтоор, мөр хоорондын зай 1.5-аар бичнэ,
• Сургуулийн тодорхойлолт.
• Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн хуулбар,
• Суралцсан хугацаанд гаргасан амжилт, авсан шагнал урамшууллын хуулбар,
• Иргэний цахим үнэмлэхний хуулбар,

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА:
2013 ОНЫ 9-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ

Сонирхсон оюутнууд өргөдлийн материалыг монгол хэл дээр бүрэн гүйцэд бүрдуүлэн дараах хаягаар ирүүлнэ үү:
Оюу Толгой ХХК, Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг. 1-р хороо, 3алуучуудын өргөн чөлөө-26, Сөүл Бизнес Төв - 7 давхар. Утас-331880 (3356,3641)
                                                                 
- Анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудыг ярилцлаганд урина.
- Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй
- Ируулсэн материалыг буцаан олгохгүй.

No comments:

Post a Comment