Wednesday, September 11, 2013

"ОЙ СУДЛАЛ-2013" УЛСЫН 5-Р ОЛИМПИАДЫН ХӨТӨЛБӨР



1-р үе "Онлайн хэлбэрээр тест бөглөх"
1-р гишүүнд 5 асуулт / тестийн 1 хариултад 1 оноо өгөх/  нийлбэр 5 оноо
2-р гишүүнд 5 асуулт / тестийн 1 хариултад 1 оноо өгөх /  нийлбэр 5 оноо
3-р гишүүнд 5 асуулт / тестийн 1 хариултад 1 оноо өгөх /  нийлбэр 5 оноо
4-р гишүүнд 5 асуулт / тестийн 1 хариултад 1 оноо өгөх /  нийлбэр 5 оноо
5-р гишүүнд 5 асуулт  / тестийн 1 хариултад 1 оноо өгөх /  нийлбэр 5 оноо
1-р үед авсан тэмцээний баг тус бүрийн онооны танилцуулга

Хөтлөгч : МУИС-ийн оюутны урлагын тоглолт

2-р үе "Чанарын асуулт"
Багийн бүх гишүүдийг бэлдсэн ширээн дээр урьж суулгана. Ширээн дээрх хүрдийг эргүүлж асуултыг сонгоно. Сонгосон асуултанд багийн гишүүд 30 секунд бодоод хариултыг хэлнэ. Хариултыг мэдэж байгаа буюу бодох шаардлагагүй гэж үзвэл шууд хариулж болно. Хариултыг гар өргөж шүүгчдэд мэдэгдэнэ.  Баг тус бүр 3-5 онооны асуултад хариулна. Хариулах асуулт нь 5, 10, 20 онооных байна. Асуултыг ялгаж 3 өөр өнгийн дугтуйнд хийсэн байгаа сонгож авах.
2 дугаар үед авсан тэмцээний баг тус бүрийн онооны танилцуулга
Хөтлөгч: ШУТИС-ийн оюутны урлагын тоглолт

3-р үе "Багийн оноо"
Багийн бүх гишүүд оролцоно. Багийн гишүүд суусаны дараа шүүгч дүрмийг танилцуулна. Хөтлөгч оюутнуудаас асуулт асууж 5 секунд бодох хугацаа өгсөний дараа самбарыг өргүүлнэ. Буруу хариулсан оюутан хасагдах журмаар явагдана. Үлдсэн үе шат бүрт 1 оноо байна. Сүүлийн үлдсэн 10 оюутны төлөөлөлөөр багийн оноо нэмэгдэнэ.
3 дугаар үед авсан тэмцээний баг тус бүрийн  онооны танилцуулга
Хөтлөгч: ХААИС-ийн оюутны урлагын  үзүүлбэр

4-р үе Уралдаант асуулт
Энэ үе шатанд ерөнхий шүүгч хүрд эргүүлж 3 асуулт сонгох бөгөөд баг тус бүрээс нэг гишүүн гарч уг асуултад хариулт өгөх ба хариултыг оноогоор үнэлнэ.
4 дүгээр үед авсан тэмцээний гишүүн тус бүрийн  онооны танилцуулга
Хөтлөгч: ХААИС-ийн салбар Дарханы оюутны урлагын  үзүүлбэр

5-р үе "Багийн ахлагчдын тэмцээн"
Энэ үе шатанд багийн ахлагч нар оролцоно. Асуултыг хөтлөгч  удирдан явуулах ба хяналтыг шүүгч нар тавина. 
Багийн ахлагч нарын тэмцээний дүнг танилцуулах
Хөтлөгч: УБДС-ийн оюутны урлагын  үзүүлбэр
Шүүгчдийн ахлагч ерөнхий дүнг танилцуулах
Шалгарсан баг, оюутнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Олимпиадын дараагийн буухиаг гардуулах /МУИС/
Олимпиадын хаалтын ажиллагаа

Олимпиад зохион байгуулах хороо

No comments:

Post a Comment