Нэг. Нийтлэг үндэслэл.
1.1 Энэхүү журмыг ойн
мэргэжлийн ангийн үндсэн мэдлэг эзэмшсэн оюутнуудын мэдлэг,
практик, чадвар, ур дүйг үнэлэх, сэтгэн бодох хурд, шагнал урамшуулалттай
холбоотой асуудлыг зохицуулана.
1.2 Ойн мэргэжлийн
олимпиадыг 2 жил тутамд нэг удаа явуулж үнэлэн дүгнэх бөгөөд энэ нь оюутан,
суралцагсадын үр бүтээлтэй суралцахад түлхэц өгөх, мэдлэгийг бодитой дүгнэх,
урамшил олгох үндэслэл болно.
1.3 Тухайн ухагдахуунаар
оюутны мэдлэг, чадварыг үнэлэхэд үндэслэл сайтай, үнэн зөв, шударга байх
зарчмыг баримтлана.
Хоёр. Олимпиадад
оролцогчдод тавигдах шаардлага
2.1. Тухайн сэдвээр 3-4 кредит цагийн хичээлийг үзэж
судалсан их, дээд сургуулийн оюутан байна.
2.2 Олимпадад оролцогч
нь тухайн мэргэжлийн чиглэлээр сургалт, үйлдвэрлэлийн дадлагад хамрагдсан
байдлыг чухалчлан авч үзнэ.
2.3
Бүрэлдэхүүний
сургууль, факультет, тэнхим эсвэл сургууль хоорондын эрдэм шинжилгээний бага
хуралд оролцож илтгэл хэлэлцүүлсэн байдлыг сайшаан үзнэ.
2.4 Олимпиадад оролцогчид
нь хүйс харгалзахгүйгээр 5 хүнтэй 1-2 багийг бүрдүүлж оролцоно.
2.5 Багийн гишүүдийн
хувцаслалт жигд байхаас гадна багийн нэр, логотой байна.
2.6 Олимпиадад
оролцогчид мэдүүлэг, танилцуулага зэргийг олимпиад эхлэхээс
ажлын 10 хоногийн өмнө зохион
байгуулагчдад хүргүүлнэ.
2.7 Оролцогч
сургуулиуд олимпиад зохион байгуулах зардалд 250000 төгрөгийг
хандивлах бөгөөд тэмцээн эхлэхээс 7 хоногийн өмнө зохион байгуулагчийн санд
төвлөрүүлнэ. /Хаан банк:
5070050826 /
Гурав. Олимпиадын
үйл ажиллагаа
3.1 Олимпиадын үйл
ажиллагааг тусгайлан боловсруулсан хөтөлбөр, удирдамжийн дагуу хөтлөн явуулна.
3.2 Олимпиадын үйл
ажиллагааг шүүн тунгаах 3 ба 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчийн баг ажиллана.
3.3 Шүүгчдийн
бүрэлдэхүүнд тухайн чиглэлээр их, дээд сургуульд хичээл ордоггүй бусад
байгууллагын мэргэжлийн хүмүүс хамрагдана.
3.4 Олимпиад тухайн
мэргэжлийн чиглэлээс хамаарч 4-5 үе шаттайгаар явагдах ба 1 үеийн үргэлжлэх
хугацаа 30-40 минут байна.
3.5 Шүүгчид үе, шат
тус бүрийн тэмцээнд үнэлгээ өгнө.
3.6 Олимпиадын үе, шат
бүрийн завсарлагаар багуудын танилцуулга, урлагийн тоглолт явагдана.
3.7 Олимпиадын сүүлийн
үе, шатны төгсгөлд багуудыг багийн нийлбэр дүнгээр, багийн гишүүдийг хувийн
оноогоор байр эзлүүлэх ба багийн ахлагч нарын тэмцээний оноог тухайн багт харгалзуулан
дүгнэнэ.
3.8 Онооны нийлбэр
дүнгээр эхний 3 байранд орсон баг, хувийн оноогоор эхний 5 гишүүдийг шалгаруулж
шагнал гардуулна.
Дөрөв. Олимпиад
зохион байгуулагчийн үүрэг
4.1 Олимпиадын
хөтөлбөр, удирдамжийг боловсруулж оролцогчдод хүргүүлэх, олимпиадын үйл
ажиллагааг зохион байгуулж хяналт тавина.
4.2 Олимпиадад
оролцогчдыг олимпиадын журам, хөтөлбөр, бусад шаардлагатай мэдээлэл, бусад зүйлээр хангана.
4.3 Оролцогчдыг
бүртгэж мандат олгох ба олимпиадтай холбоотой төрөл бүрийн мэдээллээр хангаж
ХААИС-ийн АБС-ийн Таримал судлал, ой, ургамал хамгааллын тэнхимийн /http://msua-horti.blogspot.com/ блог
хуудсанд олимпиад гэсэн хэсэг ажиллана.
Тав. Олимпиадад
оролцогч багийн үүрэг
5.1 Олимпиадын журам,
хөтөлбөр, удирдамжийг чанд мөрдөж биелүүлнэ.
5.2 Олимпиадын үе, шат
тус бүрийн тэмцээний цаг хугацааг нарийн баримтлана.
5.3 Тэмцээний үед
тайзны сахилга батыг чанд мөрдөнө.
5.4 Олимпиадын үйл
ажиллагаа, үйлчилгээ, шүүгчийн үнэлгээнд санал, хүсэлтийг зохион байгуулагчдад
гаргаж болно.
Зургаа.
Шүүгчийн үүрэг
6.1
Шүүгчид тухайн үе, шатны шалгаруулалтын асуулт, тооцоо, бодлого болон бусад
шалгаруулах үзүүлэлтийг боловсруулна.
6.2 Шүүгчид тухайн үе
шатны шалгаруулалт эхлэхээс өмнө тэмцээний шалгаруулалтыг товч танилцуулна.
6.3 Шүүгчид тухайн үе
шат бүрийн шалгаруулалтын явцад оролцогч нарт 1-5 баллын үнэлгээ өгнө.
6.4 Тухайн үе шатанд
шалгаруулалттай холбоотой гарсан маргаан, зөрчлийг шүүгчдийн бүрэлдэхүүнээр
хэлэлцэж шийдвэрлэнэ.
6.5 Шалгаруулалтын
явцад үнэлгээг ил тод, шудрага, зарчмыг баримтлан явуулна.
Долоо. Шагнал,
урамшуулал
7.1 Оролцогч багуудыг
онооны нийлбэр дүнгээр 1, 2, 3-р байр эзлүүлнэ.
7.2 1-р байранд орсон
багт өргөмжлөл, дурсгалын медаль, мөнгөн шагнал, дурсгалын цом гардуулна.
7.3 2-р байранд
орсон багт өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын медаль гардуулна.
7.4 3-р
байранд орсон багт өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын медаль гардуулна.
7.4 Багийн
гишүүдийг оноогоор байр эзлүүлж эхний 3 байрыг шалгаруулна.
7.5 1-р байранд орсон
оюутанд өргөмжлөл, мөнгөн шагнал, алтан медаль гардуулна.
7.6 2-р байранд
орсон 2 оюутанд тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал, мөнгөн медаль гардуулна.
7.7 3-р байранд
орсон 2 оюутанд тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал, хүрэл медаль гардуулна.
7.8 Тусгай байр гурвыг
шалгаруулж хамгийн хамгийн... өргөмжлөл гардуулна.
7.9 Шүүгчдийг
оролцооны коэффициентээр үнэлж цагийн хөлс олгоно.
/Оролцооны коэффициент
К=0.7-1.0 хүртэл байж болно/
7.10 Багаа удирдан
амжилт гаргасан багийн удирдлагад урамшуулал олгоно.
|
No comments:
Post a Comment