Showing posts with label зарлал. Show all posts
Showing posts with label зарлал. Show all posts

Sunday, November 23, 2014

ТСОУХ-ын тэнхимийн судалгааны семинар

2014 оны 12-р сарын 03-ны судалгааны семенар, 242 тоотод, 08:00 цагт

1. "Лоолийн сортуудад Биосил өсөлт идэвхижүүлэгчийн нөлөөг судласан дүн"
Сэдвийн удирдагч: Ж.Оюунгэрэл
    Илтгэгч: Б. Цэцээгарав
2. "Хүлэмжийн нөхцөлд ургамал хамгаалах цогц аргын технологийг хэрэглэх"

Сэдвийн удирдагч: Д.Ундармаа, Ж.Оюунгэрэл
Илтгэгч: У.Сэлэнгэ

2014 оны 12-р сарын 04-ны судалгааны семенар, 242 тоотод, 08:00 цагт

1. "Чинжүүний сортуудад Биосил өсөлт идэвхижүүлэгчийн нөлөөг судласан дүн"
Сэдвийн удирдагч: Ж.Оюунгэрэл
Илтгэгч: З.Энхцэцэг

Tuesday, October 14, 2014

Сургалтын төлбөрийн мэдээ 2014


Thursday, October 9, 2014

2014/2015 оны хичээлийн жилд ТСОУХ-ын тэнхимийн магистрант докторант оюутнуудын арга зүй, урьдчилсан хамгаалалтын хуваарь

   2014/2015 оны хичээлийн жилд ТСОУХ-ын тэнхимийн магистрант докторант оюутнуудын арга зүй, урьдчилсан хамгаалалтыг дараах доорхи хүснэгтийн хуваарийн дагуу зохион байгуулахаар 2014 оны 10 сарын 08-ны өдрийн тэнхимийн хурлаар хэлэлцэн батлав.
Жич: аргазүй, урьдчилсан хамгаалалтанд орох оюутан нь хуваарьт өдрөөс 7 хоногийн өмнө тэнхимийн багш нарт эх материалыг хувилан өгч гарын үсэг зуруулан тэнхимийн эрхлэгчид өгснөөр тэнхимээр хэлэлцүүлэх эрхээ авах болно.

2014/2015 оны хичээлийн жилийн үйлдвэрлэлийн дадлагын хамгаалалтын хуваарь

   ТСОУХ-ын тэнхимийн харъяа УХХЦҮ-4, ОААИ-4, СҮАА-4, ЖНА-4, УНБҮ-4 болон УХХЦҮ эчнээ ангийн оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагын тайланг 2014 оны 10-р сарын 15ны өдрийн 16:00 цагт 242 тоот өрөөнд хэлэлцэнэ.

Анхаарах зүйлс:

- 2014 оны 10-р сарын 13ны Даваа гарагт ангийн дарга нар оюутнуудын өдрийн тэмдэглэл болон тайлангуудыг хураан авч тэнхимийн эрхлэгчид хүлээлгэн өгөх.
- Тайлан хамгаалалтын өдөр ангийн дарга нар РРТ файлыг нэг компьютр дээр нэгтгэн бэлтгэсэн байх.
- Тайлантай холбоотой үзүүлэн, цуглуулгуудыг цэгцэлж орох.
- Хамгаалалтын өдрөөс өмнө оюутнуудын төлбөрийн тооцоог барагдуулсан байх.

Tuesday, September 30, 2014

“ХҮРЭЛ ТОГООТ 2014” ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Зохион байгуулагчид: Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын Залуу Эрдэмтэдийн холбоо, Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэг

Tuesday, April 1, 2014

Нээлттэй хичээл



2013/2014 оны хичээлийн жилийн 2-р улиралд ТСОУХ-ын тэнхимийн нээлттэй хичээлийн хуваарь


Овог нэр

Нээлттэй хичээлийн сэдэв

Сар өдөр

Цаг

Өрөө
1
Г.Мөнхбат
Мод тээвэр
2014.04.09
1 пар
329
2

З.Эрдэнэчимэг
Навчны эсийн амсрын хөдөлгөөнийг филтраци, инфилтрацийн аргаар тодорхойлох
2014.04.08
3 пар

163
3
У.Норжмаа
Бүрэн бус хувиралтай шавжийн салбар бүлгийн онцлог шинж
2014.04.28
3 пар
138
4
Э.Баяржаргал
Төмс хүнсний ногооны хортон шавжтай тэмцэх арга
2014.04.25
1 пар
229
5
Ч.Оюун
Ой зохион байгуулалт
2014.04.03
2 пар
145

Wednesday, March 19, 2014

АБС-ийн "Эрдэм шинжилгээний бага хурал"ын зар



АБС-ийн Эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 4 сарын 9-10-ны өдрүүдэд болох тул илтгэл хэлэлцүүлэх профессор багш, докторант, магистрант, бакалаврын оюутнууд илтгэлийн сэдэв, нэрээ 3 сарын 31-ний дотор өгнө үү.
Эрдмийн бүтээлд 2014 оны 03 сарын 31-нийг хүртэл материал хүлээн авна. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг анхааруулъя.
Жич: Өгүүлэл бичих заавар

Sunday, March 2, 2014

ТСОУХ-ын тэнхимээс зохион байгуулж буй "Номын сан" байгуулах хуримлалын сарын аянд идэвхитэй оролцоно уу



Номын тухай онч үгс
Ногоо шимтэй
Ном үлдэцтэй
        
Нойрмоглож суухаар
        
Ном уншиж суу
Ном утгатай
Нас тоотой
          Номын утгыг арван тохой өргөн дэлгэрүүлэхээс
         
Ганц тохой гүн мэдэх нь чухал.
 Номноос салдаггүй хүний мэдлэг их
 
Нойрноос салдаггүй хүний зүүд их.
   
Сайн номыг унших нь саруул ухаант хүнтэй ярилцахын адил
Л.Н.Толстой                                                                                                                              Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн.
Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхий тойрч, далайд хөвөх мэт...
                                   Ц.Дамдинсүрэн

Таримал судлал, Ой, Ургамал хамгааллын тэнхимийн оюутнуудын дунд Номын сангийн хуримтлал бий болгох зорилгоор  Ном бол ертөнцийг харах цонх сэдэвт нэг сарын аян зохион байгуулж байгаа тул нийт багш, оюутнууд  өргөнөөр оролцоно уу?
  


Хугацаа: 2014 оны 3-р сарын 5-наас 4-р сарын 5 –ны хооронд

Холбогдох утас: 99123789, 94120708