Wednesday, March 19, 2014

АБС-ийн "Эрдэм шинжилгээний бага хурал"ын зар



АБС-ийн Эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 4 сарын 9-10-ны өдрүүдэд болох тул илтгэл хэлэлцүүлэх профессор багш, докторант, магистрант, бакалаврын оюутнууд илтгэлийн сэдэв, нэрээ 3 сарын 31-ний дотор өгнө үү.
Эрдмийн бүтээлд 2014 оны 03 сарын 31-нийг хүртэл материал хүлээн авна. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг анхааруулъя.
Жич: Өгүүлэл бичих заавар


Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, англи товчлолтой байна.
Өгүүлэлийн эхийг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр, дээр доороос нь 2.0 см, зүүнээс нь 3.0 см, баруунаас 2.0 см тус тус зайтай Microsoft Word программын Arial font-оор үсгийн 11 хэмжээтэйгээр, мөр хоорондын зай Single, нийт 3-5 нүүр байна.
§  Өгүүллийн нэр, зохиогчдын нэр болон хүснэгт, зураг, бүдүүвч зэргийг нэг баганд мөр голлуулж байрлуулна.
§  Хүснэгтэд дугаар өгч (хүснэгт 1..,) баруун дээд хэсэгт байрлуулна. Харин хүснэгтийн нэрийг зэрэгцүүлж байрлуулна. Хүснэгтийн дугаарын дээр болон хүснэгтийн доор 12pt зай үлдээнэ.
§  Зураг, бүдүүвчийн дугаарыг доор нь (1-р зураг..,) байрлуулах ба нэрийг мөн энд оруулна. Зураг, бүдүүвчийн дээр болон зургийн нэр, тайлбарын доор тус тус 12pt хэмжээтэй мөр үлдээнэ.
§  Математик бичлэгүүд equition программаар бичигдэнэ.Томьёо дээр, доороо тус тус 12pt зайтай, мөр голлон байрлах ба ардаа мөрний төгсгөлд (1, 2.., гм) дугаар заах цифртэй байна.
§  Бүх дэд гарчигууд мөрний зүүн талд зэрэгцэх ба Bold үсгээр бичигдэнэ.

ЭНБДарга                                                     О.Нямсүрэн
2014.03.20

No comments:

Post a Comment