Thursday, February 12, 2015

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР СУРАЛЦУУЛАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА


Дэлхийн шилдэг их сургуулиудад 2015-2016 оны хичээлийн жилд Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319 тоот тушаалын хавсралтаар баталсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын дагуу зохион байгуулна.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319 тоот тушаалын хавсралтаар баталсан "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын дагуу зохион байгуулна.

Wednesday, February 11, 2015

ГТУХ-ын тэнхимийн магистрант, докторантуудын онолын болон судалгааны семенарын зар



Ургамал хамгааллын чиглэл:

1.    Сэдэв : Хамгаалагдсан хөрсөнд хэмхийн ургацанд EM технологийн бэлдмэлийн нөлөөг судлах
Удирдагч багш : Л. Батмөнх
Илтгэгч : А. Хоролмаа

Monday, February 9, 2015

Зарлал



2015/2016 оны хичээлийн жилд ГТУХ-ын тэнхимийн магистрант докторант оюутнуудын арга зүй, урьдчилсан хамгаалалтыг доорхи хуваарийн дагуу зохион байгуулахаар 2015 оны 02 сарын 04ий өдрийн тэнхимийн хурлаар хэлэлцэн батлав.
Жич: аргазүй, урьдчилсан хамгаалалтанд орох оюутан нь хуваарьт өдрөөс
 7 хоногийн өмнө тэнхимийн багш нарт эх материалыг хувилан өгч гарын үсэг зуруулан, тэнхимийн эрхлэгчид өгснөөр хэлэцүүлэх эрхээ авах болно.
 
ГТУХ-ын тэнхимийн аргазүй, урьдчилсан хамгаалалтын хуваарь
1
2015.03.10~2015.03.27
2
2015.04.10~2015.04.24
3
2015.10.12~2015.10.26
4
2015.12.14~2015.12.28


Tuesday, December 2, 2014

Оюутнуудад үнэгүй үйлчлэх ЭМНЭЛЭГ нээгдлээ



Энэ жил(2014) нийслэлийн хэмжээнд нийт 140 гаруй мянган оюутан суралцаж байна. Эдгээрээс 40-50 мянган оюутан хөдөө орон нутгаас ирж суралцаж буй юм. Оюутан залуучуудын өмнө тэр дундаа хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Өвдөж, хавдвал хаана, хэнд хандахаа мэддэггүй. Улсын эмнэлэгт үзүүлье гэхэд Эрүүл мэндийн даатгалын дэвтэр байх шаардлагатай. Хувийн эмнэлэгт үзүүлэхээр үнэ хөлсийг нь дийлэхгүй гээд тэдний өмнө олон бэрхшээл бий.

Sunday, November 23, 2014

Дамба овогтой ХАНДСҮРЭН




Дамба овогтой ХАНДСҮРЭН
Төгссөн сургууль:
  • 1975-1985 онуудад Ховд аймаг аймгийн 1-р  10 жил
  • 1985-1991онд Болгарын Васил Коларовын нэрэмжит Хөдөө Аж Ахуйн академи
  • 1985-1991онд Болгарын Васил Коларовын нэрэмжит Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг магистр зэрэгтэй төгссөн.
  • 2010 онд “Монгол орны Алтайн бүсэд нутагшиж буй Сөөгөн Интоор (Prunus fruticosa PALL. MAXIM.) ын биологи, аж ахуйн онцлог” сэдвээр ХАА-н ухааны докторын зэрэг хамгаалсан.