Friday, February 1, 2013

ХААИС-ийн эЧнээ сургалтын журам



ХААИС-ийн эЧнээ сургалтын журам


            Энэхүү журмын зорилго нь ХААИС-ийн бакалаврын сургалтын журам, ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам, ХААИС-ийн оюутны мэдлэг чадварыг дүгнэх журмыг мөрдлөг болгохоос гадна эчнээ сургалттай холбоотой нэмэлт харилцааг зохицуулахад оршино.
 Нэг. Элсэлт

1.1.        Эчнээ сургалтын хэлбэрээр суралцах оюутны хяналтын тоог Сургалтын бодлого зохицуулалтын албанаас тогтоох бөгөөд хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
1.2.        Эчнээ сургалтыг танхимын ба зайн сургалтын хэлбэрээр явуулна.
1.3.        Танхимын сургалтаар суралцагч нь орой болон Баасан, Бямба гарагийн сургалтын аль хэлбэрээр суралцахаа өөрөө тогтооно.
1.4.        Зайн сургалтын хэлбэрээр суралцах мэргэжлийн чиглэл, оюутны тоог Сургалтын бодлого зохицуулалтын албанаас тогтооно. Сургалт Зайн сургалтын журмаар зохицуулагдана.
1.5.        Эчнээ ангид элсэн суралцахыг хүсэгчдийг жил бүрийн 9-р сарын II, III долоо хоногт бүртгэж, болзол хангасан элсэгчдийг элсүүлнэ.
1.6       Бүрэлдэхүүний сургууль хяналтын тоонд багтаан элсэн суралцах болзол хангасан оюутанд эрхийн бичиг олгоно.
1.7       Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, “Бакалаврын сургалтын гэрээ” байгуулах эрхийн бичиг авсан хүмүүсийг сургалтын арга зүйч бүртгэж, арга зүйч, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч гэрээ байгуулан оюутны код, сурлагын дэвтэр олгоно.
1.8      Эчнээ хэлбэрээр суралцах оюутныг элсүүлсэн тухай  бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаал гаргаж, Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүргүүлнэ.
1.9          Сургалтын бодлого зохицуулалтын албанаас шинээр элсэгчдийн материалд мониторинг хийсний дараа Ректорын тушаалаар тухайн оюутныг баталгаажуулан тушаал гаргана.  
1.10       “Бакалаврын сургалтын гэрээ” байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг  гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж эрхийн бичгийг  хүчингүй болсонд тооцно.
 Хоёр. Сургалт

2.1.        Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба элсэгчдийг сургуулийн дотоод дүрэм, журам, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарьтай танилцуулах ба тэдэнд туслах зөвлөх багшийг бүрэлдэхүүний сургуулийн захирал томилон ажиллуулна.
2.2.        Бүрэлдэхүүний сургуулиуд эчнээ сургалтыг зохион байгуулах нэгдсэн хуанли гаргаж жил бүрийн эчнээ сургалтын үйл ажиллагааг тус хуанлийн дагуу цикл болон бусад хэлбэрээр зохион байгуулна.
2.3       Эчнээ хэлбэрээр суралцагчдын нэг удаагийн цугларалтанд танхимд хичээллэх хугацаа нь 8-12 долоо хоногоос багагүй байна. Суралцаж буй оюутан нь 4,5 жилийн ангид 5-аас доошгүй, 2.5 жилийн ангид 4-өөс доошгүй, 1,5 жилийн ангид 2-оос доошгүй  удаа тус тус цуглана.
2.4       Нэг улиралд 30-аас доошгүй кредит цагийн хичээл судлах ба нэг кредтийн үнэлгээ, сургалтын төлбөр өдрийн хэлбэрээр суралцагсдын төлбөрийн 75 хувиар бодож тооцно.
2.5       Эчнээгээр суралцагчдын судлах хичээлийн нийт багц цаг (кредит) нь дараах хүснэгтэнд зааснаас доошгүй байх ба  сургалтын хугацаанаас хамааран ялгаатай байна . Үүнд:

Сургалтын хугацаа

Багц цаг (кредит)
Боловсролын суурь
Мэргэжлийн суурь
Мэргэ-
шүүлэх
Нийт
4.5 жил
30
40
30
120
2.5 жил

30
30
60
1,5 жил

10
30
40

2.6          Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, эчнээ даалгавар, улирлын шалгалтын тооцоогүй оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийнэ.
2.7          Үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалаагүй оюутныг анги дэвшүүлэн суралцуулахгүй.
2.8          Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, эчнээ даалгавар, өмнөх улирлын шалгалтуудыг амжилттай өгсөн оюутан анги дэвшиж суралцана.
2.9          Эчнээ даалгаврыг хугацаандаа ирүүлээгүй, бие даах ажлын тооцоог бүрэн хийгээгүй оюутанг улирлын шалгалтанд оруулалгүй захирлын шийдвэрээр жилийн чөлөө олгоно.
2.10       Сургалтын төлбөрийн болон шалгалтын өргүй оюутнуудыг анги дэвшүүлэн суралцуулна.
2.11       Хичээлийн кредитийг шууд тооцуулж анги дэвшсэн, жилийн чөлөөнөөс эргэж ирсэн, өөр сургууль, өдрийн ангиас шилжиж орсон, сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт зэргээс шалтгаалан хичээлийн зөрүү  гарсан нөхцөлд нэг улиралд 3 хүртэл хичээлийг багшийн удирдлага дор бие даан судалж болно. Үүний тулд хичээлийн жилийн эхэнд бие даан судлах хичээлүүдийг бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албатай тохиролцож, кредитийн төлбөрийг урьдчилан 100 хувь төлсөн байна.
2.12       Эчнээ оюутны мэдлэгийг үнэлэх, дахин, нөхөн шалгалт өгөх, төгсөлтийн шалгалт, ажил хамгаалах, багшийн цагийн гүйцэтгэлийг  тооцох зэрэгт ХААИС-д мөрдөж буй нийтлэг журмыг баримтлана.
2.13       Оюутан шилжин суралцах, жилийн чөлөө авах, сургуулиас чөлөөлөх болон бусад оюутантай холбоотой харилцааг ХААИС-ийн хэмжээнд мөрдөж буй холбогдох дүрэм журмын хүрээнд шийдвэрлэнэ.




ЗАЙН СУРГАЛТЫН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ
ХААН КАМПУС хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүд болох Нээлттэй их сургууль-Дээд боловсролын экспорт, Олон улсын стандарт – ХААИС-д “Зайн сургалт” дэд хөтөлбөрийг үндэслэн зайн сургалт явуулахад энэхvv журмыг баримтална.
 ХОЁР. ЭЛСЭЛТ
2.1          Сургалтын бодлого зохицуулалтын албанаас бакалавр, магистрын зайн сургалтад оюутан элсvvлэх мэргэжлийн чиглэл, элсүүлэх оюутны хяналтын тоог тогтооно.
2.2          Зайн сургалтанд элсэн суралцахаар хvсэлт гаргагчийг энэ сургалтанд хамрагдахад тавигдах техникийн шаардлагыг (утас, интернет, шуудан гэх мэт) бvрэн хангасан тохиолдолд бvртгэнэ.
2.3          Элссэн оюутныг тухайн мэргэжлийн тэнхимийн удирдлага, багш, холбогдох дүрэм журам, заавар болон бусад ерөнхий мэдээллээр бvрэн хангана.
2.4          Элсэлтийн шаардлага ханган шинээр элсэн орсон оюутныг бүртгэж, сургалтанд ашиглах Веб хуудас болон бусад сургалтын бааз руу нэвтрэх хэрэглэгчийн эрх олгоно.
ГУРАВ. СУРГАЛТ ЯВУУЛАХ
3.1          Сургалтын үйл ажиллагааг Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан “Зайн сургалтын нэгдсэн хуанли”, Сургалтын ажлын графикийн дагуу зохион байгуулж явуулна.
3.2          Зайн хэлбэрийн сургалт нь видео сургалт, онлайн сургалт, видео хэлэлцvvлэг гэх мэт хэлбэрvvдээр явагдана.
3.3          Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албадууд тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бvрээр оюутны бие даан ба танхимд заавал суралцах хугацаа, сорил, улирлын шалгалтын талаар нэмэлт мэдээлэл өгч сургалтыг зохион байгуулж явуулна.
3.4          Сургалтад оролцох мэргэжлийн тэнхим тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бvрээр зайн сургалтын vед шаардагдах материалыг (ном, сурах бичиг, CD, гарын авлага, Веб хуудас, хэрэглээний програм хангамж, аудио видео бичлэг гэх мэт) бэлэн болгосон байхаас гадна, е-хичээлийг “Электрон хичээлийг vнэлэх, хvлээн авах комисс”- оор хэлэлцvvлж, сургалт явуулах эрх авсан байна.
ДӨРӨВ. ОЮУТНЫ МЭДЛЭГИЙГ VНЭЛЭХ, ДVГНЭХ
4.1          Зайн сургалтаар суралцаж буй оюутны мэдлэгийг нэг улиралд 3-аас доошгүй удаа сорилоор шалгах ба улирлын эцэст хичээл бүрээр улирлын шалгалт авна.  
4.2          Оюутны мэдлэгийг vнэлэх vнэлгээний оноо (100 оноо) нь 60:40 (сорилууд : улирлын шалгалт) гэсэн харьцаатай байна.
4.3          Сорил нь оюутан бие даан гvйцэтгэх болоод асуудал шийдвэрлэх тvвшинд өгөгдсөн ажил, даалгаврууд, иж бvрэн тестийн гэх мэт хэлбэртэй байх ба гvйцэтгэн илгээх, хvлээлгэн өгөх хугацааг багшийн зvгээс хичээлийн стандартаар дамжуулан хатуу тогтоож өгнө.
4.4          Оюутан нь “Сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд, бvрэлдэхvvн сургуулийн Сургалтын алба болон тухайн хичээлийг харъяалан зааж буй мэргэжлийн тэнхим дээр заавал өөрийн биеэр хvрэлцэн ирж, улирлын шалгалтад хуваарийн дагуу орно.
ТАВ. БУСАД ЗVЙЛ
5.1          Зайн сургалтын мэргэжлийн анги, хичээл заах багш нарын нэрсийг Сургалт эрхэлсэн проректор хянаж, Ректорын тушаалаар баталгаажуулах ба сургалтын ажлын явц, гvйцэтгэлд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба, магистр, доктор, мэргэшлийн зэргийн сургуулийн сургалтын алба хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллана.
5.2          Зайн сургалтын төлбөрийн хэмжээ, нэг кредитийн vнэлгээг хичээлийн жил бvр тооцоолж, ХААИС-ийн Удирдах зөвлөлөөр батлуулна.




No comments:

Post a Comment