Saturday, November 24, 2012

ТЭНХИМИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ


ХААДС-ын Агрономийн факультетийн анхны хичээлийн жил 1958 оны 9-р сарын 1-нд эхлэхэд мэргэжлийн 4 тэнхимтэй байсны нэг нь Ургамлын аж ахуйн тэнхим юм. Монгол улсын ХАА-н салбарт агрономич, жимс ногооны агрономич, усалгаатай тариалангийн агрономич, селекц үрийн аж ахуйн агрономич, ургамал зүйч агрономич, 

газар тариалангийн үйлдвэрлэлийн менежер, ургамал хамгааллын агрономич, ойн аж ахуйн инженер зэрэг 10 гаруй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхэд тус тэнхимийн үе үеийн багш нар жинтэй хувь нэмрээ оруулж ирсэн юм. 

2003 оноос Ургамлын аж ахуй, Жимс ногооны аж ахуйн тэнхимүүд дахин нэгдэж Таримал судлалын тэнхим нэртэй болсон. 
2007 оноос Таримал судлал, Ой- Ургамал хамгааллын тэнхим нэртэй болсон. Тус тэнхимийн ахмад сурган хүмүүжүүлэгчид болох С.Ичинхорлоо, Г.Балдандорж, М.Бадам, М.Данзан, Ч.Дамба, Л.Товуу, Ө.Халзан, Б.Нинж, Ж.Чулуунбаатар, С.Ганбаатар, Л.Батмөнх нарын нэрт эрдэмтэд нь сурлага хүмүүжлийн ажилд ноён нуруу нь болж амжилттай сайн удирдаж ирснийг зүй ёсоор тэмдэглэх ёстой.
Түүнчлэн Б.Идэш, Н.Бямбажав, Д.Бор, Ч.Нацагдорж, Г.Балдандорж, М.Цэдэнбалжир, Н.Манибазар, С.Сүрэнгочоо, Б.Лааган, Ш.Алтанбадралт   нарын манай ахмад үеийнхэн ажиллаж залуу эрдэмтэд, багшлах боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан.
Манай тэнхим нь ургамлын аж ахуй, газар тариалан чиглэл тэр дундаа ургамал хамгаалал, ой, таримал судлалын шинжлэх ухааны орчин үеийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан онолын суурь мэдлэгийг практикт хэрэглэх үндсэн чиглэлээр сургалт, судалгааг явуулдаг.
ТЭНХИМИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН
Тус тэнхим нь сургалтын 2 лаборатори, 8 кабинет, лекцийн 1 танхим, сургалтын 2 баазтай.
Ø  Ургамлын өвчин судлалын лаборатори
Ø  Ургамлын физиологийн лаборатори
Ø  Шавж судлалын кабинет
Ø  Биологийн хамгаалалын кабинет
Ø  Цэцэг, цэцэрлэгийн аж ахуйн кабинет
Ø  Селекцийн кабинет
Ø  Ургамлын аж ахуйн кабинет
Ø  “Мод үржүүлэг, ой судлал, ойжуулалт”-ын кабинет
Ø  “Таксаци, ойн зурвас”-ын кабинет
Ø  УААБХБ-ын кабинет болон “Агропарк” сургалт судалгаа үйлдвэрлэлийн төв;  Баянчандмань дахь “Мод үржүүлэгийн газар” зэрэг сургалт, судалгааны баазтайгаар  үйл ажиллагаагаа явуулж байна.
Одоогийн тэнхимийн профессор багш нарын баг: Тэнхимийн эрхлэгч: Доктор(Ph) Т.Насанжаргал, профессор, доктор(Ph) Л.Батмөнх, дэд профессор, доктор(Ph) Д.Насандулам, дэд профессор, доктор(Ph)  Б.Батдэлгэр, доктор(Ph)  Ж.Бат-Эрдэнэ, доктор(Ph)  Ж.Ганболд, доктор(Ph)  Б. Батболд, доктор(Ph)  Д.Ундармаа, доктор(Ph) Ж.Оюунгэрэл, доктор(Ph) Н.Цэрэнтогтох, магистр(Sc) Н.Сайханцэцэг, магистр(Sc) Ч.Оюун, магистр(Sc) У.Норжмаа, магистр(Sc) Г.Мөнхбат, магистр(Sc) З.Эрдэнэчимэг, магистр(Sc) А.Баяржаргал, тэнхимийн туслах ажилтан: магистр В.Одончимэг, “Агропарк” сургалт судалгаа үйлдвэрлэлийн төвийн менежер А.Бирлан, сахиул Баттөр гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 2009 оноос тус тэнхимийн 3 багш Н.Цолмон, Б.Энхжаргал, Д.Банзрагч нар Австри, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудад докторантурт суралцаж байна.
Тэнхимийн харъяа УХХЦХҮ, ОААИ, СҮАА, ЖНА-ийн ангиудад нийт 585 оюутан суралцаж байна(2012).

No comments:

Post a Comment