Wednesday, January 2, 2013

Оюутан та тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдмаар байна уу? ...

Тэтгэлэгт хамрагдах оюутан дараах ерөнхий шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
  • Тэтгэлэг хүсэгчийн сурлагын голч оноо нь сүүлийн 4 улирал дараалан 85%-95% буюу голч дүн нь 3,0 ба түүнээс дээш байх хэрэгтэй
  • Суралцаж буй мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцах болон ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • Тодорхой сэдвийн хүрээнд Эрдэм шинжилгээний ажил, судалгааны экспедицид оролцдог байх
  • Оюутны эрдэм шинжилгээний ажилд тодорхой амжилт гаргасан байх
  • Нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх
  • Зан төлөв болон ёс суртахууны хувьд төлөвшсөн байх, /сургуулийн тодорхойлолт/
  • Сургалтын төлбөрөө хувиараа төлдөг байх
 
Тэтгэлэгт хамрагдах оюутнууд нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Тухайн тэтгэлгээс өгсөн өргөдлийн маягтыг бөглөх
  • Хоёр хувь цээж зураг /3х4/
  • Сурлагын дүнгийн тодорхойлолт /Сургалтын албанаас баталгаажуулсан/
  • Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийн жагсаалт
  • Тухайн тэтгэлэгт дэвшүүлсэн сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцсэн протокол
  • Эссэ /эзэмшиж буй мэргэжил, ирээдүйд хийх ажил амьдралынхаа зорилгыг 500-1000 үгэнд багтаан бичих/
  • Ар гэрийн байдал болон өөрийн тухай дэлгэрэнгүй бичсэн хувийн өргөдөл
  • Оршин сууж буй хорооноосоо авсан өрхийн орлого болон гэр бүлийн талаархи тодорхойлолт
  • Шагналын хуулбар, жагсаалт /баталгаажуулсан/

Тэтгэлэгт хамрагдах оюутнуудыг дараах нөхцөлд тэтгэлэгийг зогсооно. Үүнд

  • Тэтгэлэгт хамрагдаж байгаа оюутан нь хууль эрх, нийгмийн хэв журмын ноцтой зөрчил гаргасан
  • Сурлагын дүнгийн голч оноо буурсан
  • Эрдэм шинжилгээний ажилд оролцохоо больсон
  • Ямар нэгэн шалтгаанаар сургуулиас хасагдсан, завсардсан


Та дээрх шаардлагуудыг хангаснаар дараах тэтгэлэгт
хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой

ХААИС-ийн хэмжээнд зохион байгуулагддаг тэтгэлэг
  • Ректорын нэрэмжит тэтгэлэг
  • Мал эмнэлгийн холбооны тэтгэлэг


Улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэтгэлэг
  • Зориг сан тэтгэлэг                                                                    Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  • Голомт банкны тэтгэлэг                                                           Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  • Хаан банкны тэтгэлэг                                                               Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  • Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг                                Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  • М-Си-Эс тэтгэлэг                                                                      Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  • Оюу Толгойн тэтгэлэг                                                               Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  • Орон нутгийн хөгжлийг дэмжих тэтгэлгүүд
  • Төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй тэтгэлгүүд гэх мэт

No comments:

Post a Comment