Tuesday, April 9, 2013

Засгийн газрын тэтгэлýг

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Польш, Унгар, Румын, Болгар, Куба улсад оюутан, магистрант, докторант элсүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг өчигдөр зарлалаа.

Засгийн газрын тэтгэлгээр дээрх орнуудад нанотехнологи, биотехнологи, байгаль орчны нөхөн сэргээлт, уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээвэр, урлагийн бүтээл сэргээн засварлалт, хууль, анагаах ухаан, соёл урлаг, эм зүй, хими технологи, мебель, модон эдлэл гэсэн мэргэжлээр суралцуулах юм.

Бакалаврт суралцахыг хүсэгчид 4 сарын 18-наас өмнө, магистрантур, докторантурт суралцахыг хүсэгчид 22-нд бүртгүүлнэ.

Сонгон шалгаруулалтад англи хэлнээс гадна суралцах мэргэжлээс хамаарч математик буюу химийн хичээлээр шалгалт авах болжээ.

Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлб өр ба амьжиргааны тэтгэлэг багтах гэнэ.

Харин замын зардал, эрүүл мэндийн даатгал зэрэг бусад зардлыг суралцагч хариуцдаг аж.

No comments:

Post a Comment