Wednesday, September 18, 2013

Хүрэл Тогоот-2013

Боловсрол, Шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулдаг “Хүрэл тогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал ирэх сарын 4-нд болно.

Хурал  15 хоногийн турш үргэлжлэх бөгөөд байгаль, нийгмийн ухаан, геологи газарзүй, биологи хөдөө аж ахуй, техник технологи болон анагаах ухаан гэх зургаан салбарын эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлээс шилдгийг нь шалгаруулна. Мөн салбар бүрээс шалгарч эхний байрт орсон 35 хүртэлх насны нийт 12 залуу судлаачид салбарын сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн грант олгохоор болжээ.

Уг бага хуралд оролцох нэг төлөөлөгчийн зардал 40000 төгрөг (хурлын байр, хоол, унаа, бүтээлийн эмхэтгэл болон бусад зардал) болно. Уг бага хуралд илтгэл тавин оролцсон залуучуудыг мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнгээр нь шалгаруулан 35 хүртэлх насны хоёр залуу эрдэмтэнд БШУ-ны сайдын залуу эрдэмтэн судлаачдад олгодог 4 сая төгрөгийн ГРАНТ-ыг олгоно.
Энэхүү бага хуралд тавигдах илтгэлүүдийн хураангуйг 2013 оны 09-р сарын 22-ныг дуустал хүлээн авах тул залуу судлаачид өөрсдийн бүтээлийг тусгай форматын дагуу бэлдэж зохион байгуулах комисст заагдсан хугацаанаас өмнө электрон хэлбэрээр уг хаягаар илгээнэ үү.
эмайл хаяг: info@naturescience.ac.mn
Холбоо барих: 99000096, 88055936, 99002389

БУСЗЭХолбоо
http://www.naturescience.ac.mn/index.php?option=com_content&view=article&id=81:-2013-&catid=34:2011-06-15-10-21-50&Itemid=85

No comments:

Post a Comment