Thursday, December 12, 2013

ТСОУХ-ын тэнхимээс зохион байгуулж буй олон улсын форум






“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СТАТИСТИК
ТООН МЭДЭЭГ БОДИТОЙ БОЛГОХ НЬ”  
ОЛОН УЛСЫН ФОРУМ

Хэрэгцээ шаардлага:
Хүнсний ногооны тариалалт ба ургац хураалтын дүн болон боловсруулах үйлдвэрүүдэд хичнээн хэмжээний хүнсний ногоо ашиглан, хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тоо мэдээнүүд цаг тухай бүрт бодитоор гарч чадахгүй байна. Иймд үнэн зөв статистик мэдээн дээр тулгуурласан газар тариалангийн үйлдвэрлэлийн улсын бодлого төлөвлөлт,  аж ахуйн нэгж, өрхийн тариаланчдын бизнес төлөвлөлт, ашигтай ажиллах механизмыг бий болгох хэрэгцээ шаардлага тулгарч байна.

Зорилго: Газар тариалангийн салбарын мэдээллийн чанарын  өнөөгийн байдлыг тодорхойлох, бодит мэдээллийг цуглуулах механизмыг бий болгох, салбарын бодит мэдээ мэдээллийн урсгалыг сайжруулах
Зорилтууд:
·         Монгол орны газар тариалангийн салбар мэдээллийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх
·         Газар тариалангийн салбарын бодит мэдээллийн санг бий болгодог ОУ-н арга туршлагаас суралцах
·         ОУ-н туршлагад тулгуурлан бодит мэдээлэл бий болгох механизмын талаар санаа санаачлага өрнүүлэх
·         Газар тариалангийн салбарын мэдээллийн чанар, хүртээмж, ашиглалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх
·         Хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт, зөвлөмж, аргачлалыг бодлого боловсруулагчдад хүргэх

Зохион байгуулагч байгууллагууд
1.     ҮХААЯам
2.     ХААИСургууль
3.     Глобал Коммунитс ОУБ
Оролцогчид:
1.     Үндэсний статистикийн төв газар
2.     Нийслэлийн ХАА газар
3.     Орон нутгийн ХАА газрын мэргэжилтэнгүүд
4.     БНСУ-ын Кёнсанбүг аймгийн ХАА технологийн хүрээлэнгийн доктор И Мүн Жүн
5.     Төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөгчид-
6.     Үйлдвэрлэгчид, хувийн хэвшил
7.     Боловсруулах үйлдвэрүүд
8.     Импортлогчид, ногооны ченж
Оролцогчдын тоо: 60 хүн
Хэзээ:
2013 оны 12-р сарын 19-ны өдөр 1000-1600,
Хаана:
ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөө

Хэлэлцүүлгийн модератор : ХААИС, Агробиологийн Тэнхмийн багш, доктор, профессор




Х  Ө  Т  Ө  Л  Б  Ө  Р

Сэдэв
Хугацаа
Хариуцах байгууллага, албан тушаалтан
1
Бүртгэл, цай кофе
09.30 -10.00

Ц.Оюунчулуун,  Глобал Коммунитс Олон Улсын байгууллагын ажилтан
2

Нээлт
Хэлэлцүүлгийн зорилго, хийгдэх ажлууд
10.00-10.05
Модиратор
3
“ҮХААЯамны Газар тариалангийн Хэлтсийн бодлого чиглэл” илтгэл
10.05-10.30

Ц.Рэнчинсэнгээ, ҮХААЯам, Газар Тариалангийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын Дарга
4
“ Газар тариалангийн бүтээгдэхүүний статистик мэдээний өнөөгийн байдал” Илтгэл
10.30-11.00
Үндэсний Статистикийн Хорооны ХАА-н мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

5

“БНСУ-д газар тариалангийн бүтээгдэхүүний статистик тоо мэдээг хэрхэн бодитой авч байгаа туршлагаас” илтгэл
11.00-11.30
БНСУ-ын кёнсанбүг аймгийн ХАА технологийн хүрээлэнгийн доктор И Мүн Жүн
6
Асуулт хариулт
11.30-12.00
Модиратор

Үдийн хоол
12.00-13.00
Бүх оролцогчид

7
“Газар тариалангийн бүтээгдэхүүний статистик тоон мэдээг бодитой болгох нь” хэлэлцүүлэг
13.00-15.00
Модиратор:
·         Орон нутгийн ХАА-н мэргэжилтэн
·         ТББайгууллагууд, төсөл хөтөлбөрүүд
·         Боловсруулах үйлдвэрүүд
·         Үйлдвэрлэгчид
8
Хэлэлцүүлгийн зөвлөмж гаргах
Цай, кофе
15.00-15.30
Бүх оролцогчид
9
Хаалт
15.30-15.40
Модиратор

Хүлээгдэж буй үр дүн:
-       Газар тариалангийн бодит мэдээллийг цуглуулах, нэгтгэх талаар гадаад орнуудын туршлага солилцоно
-       Газар тариалангийн салбарын мэдээллийн чанарыг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдэх боломжит гарцуудыг тодорхойлно
-       Газар тариалангийн салбарын бодит мэдээллийн баазтай болох зөвлөмж боловсруулагдана.
-       Бодлого боловсруулагч, мэргэжлийн байгууллага,  бизнесийн байгууллагууд мэдээллийг ашиглах боломж нэмэгдэнэ
Газар тариалангийн салбарын мэдээллийн урсгал солилцоо сайжирна.

No comments:

Post a Comment