Tuesday, February 18, 2014

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг




Бакалавр, мэргэжил дээшлүүлэгчдэд зориулсан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг /2014-2015/
БНХАУ-ын Засгийн газрын 2014-2015 оны хичээлийн жилийн тэтгэлэг зарлагдсан тул сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй бакалаврын 1, 2 дугаар ангийн 3,0-аас дээш голч дүнтэй оюутнуудыг 2014 оны 02 дугаар сарын 27-ны 18:00 цаг хүртэл ХААИС-ийн Гадаад, дотоод хамтын ажиллагааны албанд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ:

  1. Дүнгийн тодорхойлолт
  2. 1 хувь цээж зураг
  3. Шалгалтын хураамж 5000 төгрөг авчирна.  

БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр мэргэжил дээшлүүлэх сонирхолтой багш, судлаач нар 2014 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1 давхрын 102 дугаар өрөөнд өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ:
  1. Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  2. Ажил байдлын тодорхойлолт;
  3. Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  4. БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт;
  5. Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгтэй)
  6. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (соёл урлагийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэгчид өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана)
  7. Шалгалтын хураамж 7000 төгрөг тус тус авчирна.

Дэлгэрэнгүй мэдээлэл, шалгалтын хуваарийг хавсралтаас үзэх буюу БШУЯ-ны http://www.meds.gov.mn/china2014-2015 цахим хаягаас авна уу.

No comments:

Post a Comment