Friday, February 1, 2013

ХААИС-ИЙН оюутны мэдлэг, Чадварыг дҮгнэх журам



ХААИС-ИЙН оюутны мэдлэг, Чадварыг дҮгнэх журам


Нэг. Нийтлэг зарчим
1.1          ХААИС-д суралцаж буй оюутны мэдлэг, чадварыг дүгнэхэд энэхүү журмыг баримтлана.
1.2          Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын төвшинг үнэлж, дүгнэх гол хэлбэр нь явцын үнэлгээ болон улирлын шалгалт (хөндлөнгийн үнэлгээ) байна.
1.3          Улирлын шалгалтыг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-н тогтоосон цаг хугацаанд зохион байгуулна.
1.4          Оюутны мэдлэг, чадварыг үнэлж дүгнэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжин хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгоно.
1.5          Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх үйл ажиллагааг шинжлэх ухаан үндэстэй, бодитой, шударга, ил тод байх зарчмын дагуу зохион байгуулан явуулна.
1.6          Ижил кодтой, ижил кредиттэй хичээлийн шалгалтыг тест, бичгийн хэлбэртэй авах тохиолдолд нэг цагт, нэгэн зэрэг явуулна.
1.7          Ижил мэргэжлээр суралцаж буй өдөр, эчнээ, экстернат ангийн оюутны мэдлэг, чадварыг хичээлийн нэгэн ижил хөтөлбөрийн агуулгаар шалгаж дүгнэнэ.
1.8          “ХААИС-ийн бакалавр оюутны суралцах гэрээ”-ний дагуу төлбөр төлөөгүй оюутныг улирлын шалгалтанд оруулахгүй болно.
1.9          Оюутан тухайн хичээлийн шалгалтыг тогтоосон хугацаанд өгөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухай бүрэлдэхүүний сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгчид бичгээр өргөдөл гаргаж, тухайн хичээлийн шалгалт авах улиралд шалгалт өгөх зөвшөөрөл авна.
1.10       Тухайн хичээлийг сонгосон боловч хичээлд суухгүйгээр улирлын шалгалтаа шууд өгч кредитээ тооцуулах хүсэлтэй оюутан улирлын эхний долоо хоногт тухайн хичээлийн кредитийн үнэлгээний 30 хувийн төлбөрийг тушааж, холбогдох сургуулийн сургалтын албанд өргөдөл гарган шалгалт өгнө. Шууд тооцуулах шалгалт нь зөвхөн ерөнхий суурь хичээлд зөвшөөрөгдөнө.  

Хоёр. Оюутны үнэлгээний нэгдсэн систем (ОҮНС)

2.1             Сургалтын кредит тогтолцооны зарчимд нийцүүлэн оюутны мэдлэг, чадварыг  ОҮНС-ээр үнэлж дүгнэнэ.
2.2             Оюутны сурлагын амжилтыг тухайн улиралд үзсэн бүх хичээлийн голч дүнгээр дүгнэнэ.
2.3             Оюутны мэдлэг, чадварыг дүгнэхдээ стандарт ба стандарт бус үнэлгээг хэрэглэнэ. Үүнд: А, В, С, D, F нь стандарт үнэлгээ, CR, NC, E, W, R нь стандарт бус үнэлгээ байна.
2.4             Оюутны мэдлэгийн түвшинг 100 хувийн үнэлгээгээр дүгнэж А, В, С, D, F, CR, NC гэсэн үсгэн дүнг тавина. Энэ нь оюутны тухайн хичээлийн дүн юм. Оюутны мэдлэг, чадварыг үнэлэхэд дараах лавлах хүснэгтийг хэрэглэнэ.                                         



                     
Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт үнэлгээ

Рейтинг оноо / хувиар/
Үсгэн үнэлгээ
Үнэлгээ-ний оноо/ чанарын/
Үнэлгээний болзол
1
90-100

А
4.0
Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг оюутан дээд зэрэг бүрэн  гүйцэд бүтээлчээр ойлгож, мэдлэг эзэмшсэн, хичээлийн ухагдахуун, ойлголтуудыг чадварлаг ашиглаж чадахыг харуулна.
2
80-89

В
3.0
Сурлагын дундаж төвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, хичээлтэй холбогдох материалыг ашиглах, даалгавар хийж гүйцэтгэх чадвартай, эзэмшсэн мэдлэгийг үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болохыг илтгэнэ.
3
70-79
С
2.0
Сурлагын дундаж төвшинг илтгэх дүн. Тухайн хичээлийн хувьд ихэнх хэсгийг хангалттай хэмжээний ойлголт авсан, холбогдох  энгийн даалгаврыг хийж гүйцэтгэх чадвартай бөгөөд цаашид энэ салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах бэлтгэлтэй болохыг харуулна. 
4
60-69
D
1.0
Сурлагын дундаж төвшинд дөхсөн амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахуунуудыг жигд ойлгоогүй, харьцангуй хялбар бодлогыг бодох чадвартай, ерөнхий мэдлэг, чадвар , дадал дутмаг болохыг илтгэнэ. Тухайн тохиолдолд уг хичээлийн мэдлэгийг гүнзгийрүлэн судлахын тулд нэмэлт даалгавар хийж гүйцэтгэх шаардлагатай. 
5
0-59
F
0.0
Мэдлэг, чадвар, дадал хангалтгүйг илтгэх дүн.

 





Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт бус үнэлгээ
Оюутны тухайн хичээлээр авч болох тэмдэглэгээ
            Тухайн улирлын эцэст оюутан бүрээр бодогддог улирлын үнэлгээний голч дүнг тооцож гаргахад дараах тэмдэглэгээнүүд хэрэглэгдэнэ. Үүнд: 
U       - Оюутан кредит шууд  тооцох шалгалт өгөх
Е        - Улирлын шалгалт өгөөгүй
R       - Тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн        
W      - Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан              
R, W тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо 0.0 байна.

            Оюутан нь дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин судалж, “A-F” үнэлгээтэйгээр шалгуулах үүрэгтэй.

Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх “U” Uncomplete

  • Оюутан тухайн хичээлийн өөрийн мэдлэг, дадлага, чадварыг хангалттай гэж үзвэл кредит шууд тооцох 30 хүртэл онооны шалгалтанд өөрийн хүсэлтээр орж болно.

  • Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд Гадаад хэл, математик, физик, мэдээлэл зүй, биеийн тамир, хими, биологи зэрэг хичээлийн кредит шууд тооцох шалгалтыг өгөх ба Сургалтын бодлого зохицуулалтын албанаас нэгдсэн журмаар зохион байгуулна.

  • Кредит шууд тооцох шалгалтад орохдоо оюутнууд тухайн хичээлийн нийт кредитийн үнэлгээний 30 хувиар тооцож сургалтын төлбөрийг төлсөн байна.

  • Кредит шууд тооцох шалгалтыг оюутан амжилттай өгсөн тохиолдолд тухайн хичээлийн кредитийг оюутанд шууд олгоно. Хичээлийн үнэлгээний хувьд оюутны шалгалтанд авч болох 30 хүртэлх оноог 3,33 гэсэн оноогоор үржүүлж, уг хичээлийг бүтэн үнэлэх 100 хүртэл оноонд шилжүүлнэ.

  • Оюутан нь нэг хичээлийн жилд 3 хүртэлх хичээлээр кредит шууд тооцуулах шалгалт өгөх эрхтэй.

  • Оюутан кредит шууд тооцох шалгалтын үр дүнд сэтгэл дундуур байвал тухайн хичээлийг шинээр дахин сонгож судлана.


Оюутан улирлын шалгалт өгөөгүй “E” Exam incomplete by the student

  • Оюутан ямар нэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас улирлын шалгалтанд ороогүй тохиолдолд “Е” тэмдэглэгээг тавиулж болно.
  • Улирлын шалгалт эхлэхээс өмнө оюутан энэ тухай өөрийн сургуулийн сургалтын албанд заавал бичгээр өргөдөл гаргасан байх ба өргөдөл өгөөгүй тохиолдолд “F” үнэлгээ авсанд тооцно. 
  • “Е” тэмдэглэгээ авсан хичээлээр оюутан хоёр улирлын дотор багтаж заавал шалгалт өгсөн байна. Энэ тохиолдолд шалгалтын төлбөр төлөгдөхгүй.   
  • “E” тэмдэглэгээ авсан хичээл Үнэлгээний голч дүнд орж тооцогдохгүй.

Оюутан тухайн хичээлийг дахин суралцахаар шийдсэн “R” Repeating a course
·         Оюутан тухайн хичээлийг дахин судлах хүсэлт гаргасан тохиолдолд “R” үнэлгээг дүнгийн хуудас, сурлагын дэвтэртээ тавиулж болно.
·         Улирлын эхний 4 долоо хоногт багтан  бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд “R” үнэлгээ тавиулах хүсэлт гарган өргөдлөө баталгаажуулсан тохиолдолд тухайн хичээлийг төлбөр төлөхгүйгээр дахин сонгож судлах эрхтэй.
·         Улирлын эхний 4 долоо хоногоос хойш  бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд “R” үнэлгээ тавиулах хүсэлт гарган өргөдлөө баталгаажуулсан тохиолдолд тухайн хичээлийн кредитийн төлбөрийг төлж  дахин сонгож судлах боломжтой.

Оюутан хичээлийн явцад тухайн хичээлд суралцахаас татгалзаж хаясан “W” Withdrawal 

  • Оюутан ямар нэгэн шалтгаанаар бүртгүүлсэн хичээлдээ суугаагүй, хөтөлбөрийн шаардлагыг хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол багш шууд “W” тэмдэглэгээ тавина.
  • W үнэлгээ авсан оюутнууд тухайн хичээлийг дахин сонгох бол кредитийн төлбөрийг 100% төлнө.

Гурав. Явцын үнэлгээ 70%
3.1          Явцын үнэлгээний дүн нь оюутан улирлын турш хичээлийг тасралтгүй, жигд уншиж судлан, эзэмшсэн мэдлэгээ тухайн хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөөнд тусгасан хэлбэрээр, заасан хугацаанд бодитой үнэлүүлэхэд чиглэгдэнэ.
3.2          Оюутны сурах үйл ажиллагаа нь хичээлийн ерөнхий хуваарь болон бие даалтын хуваарийн дагуу явагдана.
3.3          Хичээлийн агуулгыг бүрэн эзэмшүүлэх үүднээс багш оюутантай тогтмол ажиллан, тэдний суралцах идэвхи, мэрийлтийг дэмжиж, өөрөө өөртөө дүгнэлт хийх боломжийг олгох зорилгоор бичгийн болон ярилцлага, тестийн хэлбэрээр явцыг дүгнэнэ.
3.4          Тухайн хичээлийн лекц, дадлага, семинар, лабораторийн ажил, бие даалтын сэдэвчилсэн төлөвлөгөөнд оюутнаас тест, бодлого, зураг, тооцоо, дасгал, жишээн дээр суралцах ажлын тайлан, илтгэл, реферат, хяналтын ажил, бие даан судлах даалгаврын хамгаалалт зэрэг явцын шалгалтыг хэзээ, хэдэн удаа авч, ямар аргаар дүгнэх талаар тодорхой тусгасан байна. Энэ талаархи мэдээллийг багш оюутнуудад улирлын эхэнд тайлбарлах ба сэдэвчилсэн төлөвлөгөөг тэнхимийн  самбарт байрлуулна.
3.5          Улирлын турш оюутны мэдлэгийг дүгнэх багшийн үнэлгээ нь 70 хувийн оноотой тэнцүү байх бөгөөд 3 үндсэн хэсгээс бүрдэнэ

E70 = А123        (1)
   E70-явцын үнэлгээний  70 хувийг дараах жишиг байдлаар үнэлж болно.         

Хүснэгт 3

Тэмдэг-лэгээ
Бүрдүүлэх хэсэг
Үнэлэх хэлбэр
Оноо
А1
Хичээлийн ирц
Лекц, дадлага, семинар, бие даалтын хичээлийн ирцээр
10
А2
Онолын мэдлэг, даалгаварын биелэлт
Тест, хяналтын ажил, сорил, бодлого, зураг, тооцоо, дасгал, реферат, илтгэл тавиулах, лаборатори, дадлагын ажлын хамгаалалт гэх мэт  хэлбэрээр
40
А3
Бие даалт
Бодлого, жишээн дээр суралцах ажлын тайлан, график тооцооны ажил, орчуулга, реферат ангийн ажил, төсөл гэх мэт хэлбэрээр
20

3.6          Багш зааж буй хичээлийн кредитээс хамааран улирлын явцад оюутан бүрт 1 кредиттэй хичээлд 3-аас, 2 кредиттэй хичээлд 6-аас, 3 кредиттэй хичээлд 9-өөс, 4 кредиттэй хичээлд 12-оос доошгүй дүн тавьсан байна.
3.7          Багш 3.4, 3.5, 3.6-д заасан үнэлгээний зарчмыг үндэслэн улирлын эхэнд “Багшийн программ”-ын  тохируулгыг хийж, улирлын туршид явцын үнэлгээг оруулна.
3.8          Хичээл заасан багш улирлын турш оюутантай хэрхэн ажиллаж, мэдлэгийг яаж үнэлж байгаад тэнхимийн эрхлэгч сард 1 удаа “Багшийн программ” болон “Багшийн ажлын дэвтэр”-т хяналт тавьж ажиллана.
3.9          Улирал бүрийн 8, 16 дахь долоо хоногийн эцэст “Багшийн программ” явцын үнэлгээг тооцсоноор хандах эрх хаагдана.
3.10       Оюутан явцын үнэлгээнийхээ талаарх мэдээллийг “Оюутны программ”-аас улирлын 8-р долоо хоногоос хойш харах боломжтой.

Дөрөв. Улирлын шалгалт (хөндлөнгийн 30%)
4.1.        Улирлын шалгалтын зорилго нь:
·         оюутан хичээлийн стандарт хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшсэн эсэхийг хөндлөнгөөс үнэлэх
·         багш, оюутны явцыг бодитой үнэлсэн эсэхэд хяналт тавих
·         багшийн сургах, оюутны сурах үйл ажиллагаанд үнэлэлт өгөх
·         оюутны мэдлэг, чадварыг дүгнэх 100 хувийн үнэлгээг бүрдүүлэх
4.2.        Улирлын шалгалтын хуваарийг тухайн сургуулийн сургалтын алба Сургалтын бодлого зохицуулалтын албатай тохиролцон зохицуулж улирлын эхэнд мэдэгдсэн байна.
4.3.        Явцын үнэлгээний 70 хувийн дүнгээр 30-аас дээш хувийн үнэлгээ авсан оюутныг хөндлөнгийн үнэлгээний шалгалтанд оруулна. 
4.4.        Хөндлөнгийн үнэлгээний шалгалтыг тестийн болон аман, бичгийн бүх хэлбэрээр авч болно.
4.5.        Хөндлөнгийн шалгалтыг комисс авах ба шалгагч багш, ассистентийг тухайн сургуулийн хөтөлбөрийн эрхлэгч томилно.  
4.6.        Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба хөндлөнгийн шалгалтын тестийн иж бүрэн санг хичээл тус бүрээр бүрдүүлэн нууцлалыг хариуцна. Шалгалтын тестийг мэргэжлийн тэнхмийн эрхлэгч хянаж, сургалтын албаар баталгаажуулсан байна.
4.7.        Шаардлагатай тохиолдолд СБЗА-аас мэргэжлийн болон хичээлийн стандартын хэрэгжилтэнд үнэлгээ өгөх зорилгоор хөндлөнгийн шалгалтыг зохион байгуулан авч болно.
4.8.        Хичээлийн хөтөлбөр, агуулгыг шинэчлэн боловсруулах бүрд тестийн санд баяжилт хийж шинэчилсэн тестээр шалгалт авна.
4.9.        Тестээр буюу бичгээр авах тохиолдолд шалгалтын хугацаа 1 кредиттэй хичээлд 30 минут, 2 кредиттэй хичээлд 60 минут, 3 кредиттэй хичээлд 90 минут, 4 кредиттэй хичээл 120 минут байна. Шалгалтыг амаар авах тохиолдолд нэг цагт 6 оюутан шалгагдсан байхаар зохион байгуулна.
4.10.      Шалгалт авсан комисс шалгалтын дүнг ажлын 2 өдөрт багтаан “Багшийн программ”-д оруулсан байна. “Багшийн программ”-д оруулсан дүнг үндэслэн оюутны тухайн улирлын рейтингийн оноо, цуглуулсан кредит, үнэлгээний голч дүн бодогдоно.
4.11.      Профессор багш нар намар, хаврын улиралд заасан хичээл бүрээр дүнгийн хуудсыг өөрийн биеэр бүрэлдэхүүний сургуулийн сургалтын  албанд хүргэнэ.
4.12.      Зөвлөх багш нар оюутны намар, хаврын улиралд судалсан хичээлийн голч дүнг гаргаж, сурлагын дэвтэрт бичилт хийж баталгаажуулна.
4.13.      Оюутнууд намар, хаврын улирлын шалгалтын дүнгээ баталгаажуулан гарын үсэг зурах ба оюутны програм дахь дүнтэй танилцсан гэсэн хэсгийг идэвхижүүлнэ. Баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд дүнг оюутны програмд оруулснаар тооцож, дүнг дахин засварлахгүй болно.  
4.14.      Намар , хаврын улиралд дүнгээ баталгаажуулсан оюутнууд амарч, нэмэлт сургалтад хамрагдах оюутнуудын эрх нээгдэнэ.
Тав. Үнэлгээний голч дүн

5.1.        Оюутны сурлагын чанарыг харуулах гол үзүүлэлт нь үнэлгээний голч дүн (ҮГД) мөн. ҮГД-г оюутны улирлын болон суралцах хугацааны хөтөлбөрийн агуулга эзэмшилтийн чанарын төвшинг тогтооход ашиглана.
5.2.        Улирлын үнэлгээний голч дүн (УҮГД)-г дараах томъёогоор тооцно.

(2)
Үүнд:
k1, k2, k3, …, kn – тухайн улиралд үзсэн тухайн хичээлийн кредит;
o1, o2, o3, …, on – тухайн улиралд үзсэн тухайн хичээлийн рейтингийн            дүнд харгалзах чанарын оноо;
5.3.        Мэдээллийн системээс оюутны УҮГД-г улирлын шалгалтын хугацаанд багтаан сурлагын дэвтэрт бичилт хийж, зөвлөх багш, тэнхмийн туслах ажилтан, сургалтын арга зүйч  гарын үсэг зурж, сургалтын албаны тамгаар баталгаажуулна.
5.4.        Суралцагчдад бакалаврын диплом олгох /2,0-оос дээш/, магистрын сургалтанд хөнгөлөлттэй нөхцлөөр элсэх /3,2-оос дээш/, норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох /3,5-аас дээш/, онцгойлох диплом өгөх /3,6-аас дээш/, сурлагаар хасах /0,7-оос доош/ зэрэгт харгалзах нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавина.

Зургаа. Сургалтын системийн үндсэн стандарт
6.1.        Оюутан нь улирлын эцэс бүр өөрийн сурлагын амжилтандаа дүн шинжилгээ хийж, Сургуулийн нэгдсэн стандартад заасан Үнэлгээний голч дүнгийн түвшний шаардлагыг хангаж байгаа эсэхээ хянаж, цаашид суралцах арга барилаа төлөвлөнө.
6.2.        Оюутны үзэж судалсан хичээлүүдийн кредит нь 60 кредит хүрсэн боловч Үнэлгээний голч дүн нь 2.0–с доош бол цааш үргэлжлүүлэн хичээл үзэж судлахыг зогсоож, өмнө үзэж судлан хангалтгүй үнэлгээ авсан хичээлүүдийг судлуулах болно.
6.3.        Оюутан F үнэлгээ авсан тохиолдолд тухайн хичээлийн явцын үнэлгээний дүн 45-аас доошгүй байвал дараагийн улирал дахь тухайн хичээлийн шалгалтын хугацаанд зөвхөн нэг удаа шалгалтанд орох эрхтэй.


No comments:

Post a Comment