Friday, February 1, 2013

ШИЛДЭГ ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ



ШИЛДЭГ ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.        ХААИС-д суралцаж буй оюутны сурах идэвхи чармайлт, сурлагын чанарыг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2.         ХААИС-ийн дүрэм, дотоод журмыг чандлан биелүүлсэн, нийгмийн идэвхи санаачлагатай, сурлагын өндөр амжилт гаргасан, тэргүүний манлайлагч бүтээлч  оюутныг сонгон шалгаруулна.

Хоёр. ХААИС-ийн Ректорын нэрэмжит батламж
2.1.        Сургалтын нэгдсэн хуанлийн улирал бүрийн эхэнд өмнөх улиралд сурлагын өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутны нэрийг "Ректорын нэрэмжит батламж"-д бичиж, нийтэд мэдээлнэ.
2.2.        "Ректорын нэрэмжит батламж"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно.  Үүнд:
·         Сургуулийн дүрэм, дотоод журам зөрчөөгүй
·         Бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй
·         Нэг семестрт цуглуусан кредитийн тоо 15-аас дээш
·         Улирлын үнэлгээний голч дүн 3.6 ба түүнээс дээш байна.
2.3.        "Ректорын нэрэмжит батламж"-ийг ХААИС-ийн ректорын тушаалаар улирал бүр олгоно.
2.4.        "Ректорын нэрэмжит батламж"-ийг 3 улирал дараалан авсан тохиолдолд  нь тухайн жилийн сургалтын төлбөрийг 20 хувиар хөнгөлнө. /хавсралт№1/

Гурав. Ректорын нэрэмжит тэтгэлэг

3.1.        Сургалтын нэгдсэн хуанлийн эцэст сурлага, спорт, урлаг, хөдөлмөрийн өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд "ХААИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг" олгож, нийтэд сурталчилна.
3.2.        "Ректорын нэрэмжит тэтгэлэг"-ийг дараах болзлыг хангасан оюутанд олгоно. Үүнд:
·         Дараалан 4 ба түүнээс дээш улиралд 3.6-аас дээш голчтой суралцсан
·         Бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй
·         Их дээд сургуулиудын болон олон улсын Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн
·         ХААН КАМПУС хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн биеэр санаачлагатай оролцсон
3.3.        "Ректорын нэрэмжит тэтгэлэг"-ийг жилд нэг удаа бүрэлдэхүүний сургуулиудаас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн 4 хүртэлх оюутанд олгоно.
3.4.        "Ректорын нэрэмжит тэтгэлэг"-ийг батламж, энгэрийн тэмдэг, цом дагалдана. /хавсралт№2/
3.5.        “Ректорын нэрэмжит тэтгэлэг” нь тухайн оюутны сургалтын төлбөрийн 50%-тай тэнцүү байна.
3.6.        “Ректорын нэрэмжит тэтгэлэг” –ийг хичээлийн жилийн эхэнд гардуулна.

Дөрөв. ХААИС-ийн шилдэг оюутан

4.1.        Сурлагын тогтвортой амжилт гарган суралцаж байгаа болон олон улс, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд гаргамгай амжилт гаргасан оюутнуудыг тухайн бүрэлдэхүүний сургууль шилдэг оюутанд өргөмжлөнө.  
4.2.        Бүрэлдэхүүний сургуулийн шилдэг оюутныг хичээлийн жил бүр бүрэлдэхүүний сургуулиудаас ирүүлсэн тодорхойлтыг үндэслэн шалгаруулна.
4.3.        Шилдэг оюутнуудыг бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд хэвийн ачаалалтайгаар тасралтгүй өндөр амжилт гарган суралцсан улирлын тоо, үнэлгээний голч дүн зэргээс хамааруулан жагсаана.
4.4.         Шилдэг оюутанд гэрчилгээ, тууз, энгэрийнтэмдэг олгоно. /хавсралт №3/
4.5.        Шилдэг оюутнууд нь дараах давуу эрхийг эдлэх болно.
               Үүнд:
·         магистрантурт, докторантурт хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэх
·         гадаадын их дээд сургуульд элсэн суралцахад тэргүүн ээлжинд тодорхойлуулах
·         төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах
·         хэлний болон тусгай мэргэжлийн сургалтад хамрагдах
·         бүрэлдэхүүний сургуульд багшлах,  харъяа эрдэм шинжилгээний байгууллагуудад эрдэм шинжилгээний ажил хийх
4.6.        Шилдэг оюутныг оны эцэст шалгаруулж, шагнаж урамшуулна.
Ректорын нэрэмжит батламж
№ . . .
……………… оны хичээлийн жилийн …… улиралд ………. үнэлгээний голч дүнтэй суралцаж, сурлагын өндөр амжилт гаргасан ……………………………… ангийн оюутан …………………………… овогтой  ……………………………. Танд талархал илэрхийлж Ректорын нэрэмжит хуудас олгов. Гурав ба түүнээс дээш удаа Ректорын нэрэмжит хуудас авбал таныг “Шилдэг оюутан”-аар өргөмжлөх ба Та сургалтын төлбөрийн 20 хувиар хөнгөлүүлэх эрхтэй болно.
Захирал:   …………………………….
Олгосон:    …….. оны  ……. сарын …….. өдөр


Анхааруулах хуудас
№ . . .
………………………….. оны хичээлийн жилд ……………………………. Хичээлд сул үнэлгээ авч, суралцах үүргээ хангалтгүй биелүүлсэн …………………………………… ангийн оюутан ……………………………овогтой…………………………….Таныг анхааруулах хуудсаар сануулж байна. Та дахин…удаа сул дүн авбал сургуулиас хасагдах болно.

No comments:

Post a Comment